
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Монголын Залуучуудын Холбоо хамтран өсвөр үе, залуучуудыг эх оронч үзэлтэй, түүх, соёлоо дээдэлсэн, иргэний эрх, үүрэг, хариуцлагаа ухамсарласан иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ”-ыг улсын хэмжээнд зохион байгууллаа.
Энэхүү ёслолыг жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны өдөр буюу Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхэн өдөр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд 2026 онд 24 дэх жилдээ зохион байгуулж байна.
Баянхонгор аймагт “Иргэний андгай өргөх ёслол”-ыг аймгийн Засаг даргын ивээл дор Баянхонгор аймгийн Залуучуудын холбоо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд зохион байгууллаа.