
2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр буюу Бүгд Найрамдах Улс тунхагласны түүхт 102 жилийн ойн өдрийг тохиолдуулан “МОНГОЛ БАХАРХАЛ – СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР”-ын аяны хүрээнд 16 настнуудад иргэний үнэмлэх гардуулах “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ”-ын арга хэмжээг ёслол төгөлдөр зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээний үеэр:
• Төрийн дууллаа эгшиглүүлэн, тусгаар тогтнолын түүхэн замналыг өгүүлэх баримтат дүрс бичлэгийг толилуулав.
• Сумын Засаг дарга Э.Одгарав шинэхэн иргэддээ баярын мэндчилгээ дэвшүүлж, 16 настнууд Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрх, үүргээ ухамсарлан 41 хүүхэд Иргэний андгайгаа өргөж, 24 хүүхэд иргэний үнэмлэхээ гардан авлаа.
• “Би Иргэн — Ирээдүйдээ илгээх захидал” үйл ажиллагааны хүрээнд хүүхдүүд ирээдүйн өөртөө хандан хүсэл мөрөөдлийн захидал бичиж, “Ирээдүйн сан”-гийн хүндэтгэлийн хайрцагт хадгалуулав.
• “Төрийн бэлгэдэл - Тусгаар тогтнолын баталгаа” асуулт хариултын танин мэдэхүйн тэмцээнийг зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа.
Эх орны минь ирээдүй болсон 16 настай шинэхэн иргэддээ эрдэм боловсролтой, ёс суртахуунтай, эх оронч сэтгэлтэй, Монгол Улсын бахархалт иргэд байхыг хүсэн ерөөе!