
ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
🔹 Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан “Иргэний андгай өргөх ёслол”-ыг зохион байгууллаа.
🔹 Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 24 дэх жилдээ зохион байгуулагдаж буй тус ёслолд Цагаан-Үүр сумын ерөнхий боловсролын сургуулийн 37 хүүхэд оролцлоо.
🔹 Энэ онд Цагаан-Үүр суманд 51 хүүхэд иргэний үнэмлэхээ гардан авсан байна.