Монголын Залуу Багш Нарын Холбоо ны санаачилгаар залуу багш нарын мэдлэг, ур чадвар, манлайллыг хөгжүүлэх, тэднийг тасралтгүй суралцаж, туршлагаа хуваалцдаг мэргэжлийн хамтын нийгэмлэг болгон төлөвшүүлэх зорилготой Хойд бүсийн Залуу багш нарын хөгжлийн академид Хөвсгөл, Булган, Орхон аймгийн 200 гаруй залуу багш нарын хамт хамрагдаж, багшлах арга зүй, орчин үеийн боловсролын чиг хандлага, суралцагч төвтэй сургалт, мэргэжлийн ур чадвар, манлайлал болон хувь хүний хөгжлийн чиглэлээр мэдлэг, туршлагаа хуваалцахаар оролцож байна.
Тус академи нь залуу багш нарын шинэ санаа, бүтээлч сэтгэлгээг дэмжих, өөр хоорондоо туршлага солилцох, бүс нутгийн боловсролын хөгжилд бодит хувь нэмэр оруулах чадварлаг багш нарыг төлөвшүүлэхэд чиглэж байгаа юм байна.