
2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Монгол Улс даяар "Хаана ч аюулгүй" уриатай жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян албан ёсоор эхэллээ. Энэхүү аян 12 дугаар сарын 10-ны Хүний эрхийн өдрийг хүртэл үргэлжилнэ. Аяны уриа "ХААНА Ч АЮУЛГҮЙ: Шударга ёсыг ханган, хохирогчийг хамгаалж, үйлдэгч ял шийтгэлгүй үлдэх байдлыг эцэслэе" бол бэлгэдэл нь улбар шар өнгө бөгөөд хүчирхийлэлгүй, аюулгүй ирээдүйг, цагаан тууз нь эрэгтэйчүүд, хөвгүүд хүчирхийлэл үйлдэхгүй, үл тэвчих амлалтыг илэрхийлэх юм.