
1. Материал хүлээн авах хугацаа
Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг 2026 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 09:00 цагаас 12 дугаар сарын 10-ны өдрийн 09:30 цаг хүртэл Хонгор сумын ЗДТГ-ын 2 дугаар байрны Нэг цонхны үйлчилгээний өрөөнд хүлээн авч, баталгаажуулна.
2. Дуудлага худалдаа зохион байгуулах хугацаа, байршил
Огноо: 2026 оны 12 дугаар сарын 10
Цаг: 10:00–17:00
Байршил: Хонгор сумын Соёлын төвийн заал
Дуудлага худалдаанд оролцогчид иргэний үнэмлэхээ авч ирнэ үү.
3. Бүрдүүлэх бичиг баримт
Дуудлага худалдаанд оролцох иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан журмын 1, 2 дугаар хавсралтад заасан маягтын дагуу үнэн зөв гаргасан байх;
Иргэний үнэмлэх эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
Дэнчингийн 10 хувь төлсөн баримтын эх хувь;
Улсын тэмдэгтийн хураамж 12,500 төгрөг төлсөн баримт;
Иргэнийг төлөөлөн оролцох тохиолдолд нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
Аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлөн оролцох тохиолдолд тухайн байгууллагаас олгосон итгэмжлэл.
4. Төлбөр төлөх дансны мэдээлэл
Дэнчингийн 10 хувь төлөх данс:
Банк: Төрийн сан
Данс: 100190200967
Хүлээн авагч: Да.Хо газрын дуудлага худалдааны орлого
IBAN: 080090
Улсын тэмдэгтийн хураамж 12,500 төгрөг төлөх данс:
Банк: Төрийн сан
Данс: 100190200941
Хүлээн авагч: Да.Хо улсын тэмдэгтийн хураамж
IBAN: 310090
5. Дэлгэрэнгүй мэдээлэл
Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
Утас: 99078961, 90222229
Газар эзэмших хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд дуудлага худалдаанд оролцох материалыг заасан хугацаанд бүрдүүлэн, идэвхтэй оролцоно уу.
№ | Төлөвлөлтийн нэгж талбар | Газрын зориулалт | Баг | Газрын байршил | Талбайн хэмжээ /м2/ | Дуудлага худалдааны дуудах анхны үнэ /төгрөг/ | Байршлын зураг |
1 | 4907586 | Автомашины гараж | 1 | Сумын төвд | 21 | 21,000 | Энд дарж харна уу. |
2 | 4984329 | Мод үржүүлгийн газар | 1 | Зулзагат | 6,025 | 3,615,000 | |
3 | 4915983 | Төмс, хүнсний ногооны усалгаагүй тариалан | 3 | Бяруутын хөндий | 85,016 | 1,496,282 | |
4 | 4949070 | Эрчимжсэн мал аж ахуйн ферм | 1 | Шийрийн бригад/ /Төмсний бригад/ | 9,952 | 5,971,200 |