
Сумын аварга шалгаруулах Ахмадын софт волейболын тэмцээн 2026 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр анх удаа зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнийг сумын Ахмадын хорооны дарга Б.Хатантөмөр нээж, ИТХ-ын дарга Д.Баясгалан баяр хүргэж, тамирчдад амжилт хүслээ.
Тэмцээнд нийт 9 багийн тамирчид оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
🥇 Тэргүүн байр – Х.Хүрэлням ахлагчтай баг тамирчид
🥈 Дэд байр – Д.Баясгалан ахлагчтай баг тамирчид
🥉 Гутгаар байр - Ч.Энхбаатар ахлагчтай баг тамирчид
Софт волейболын шилдэгээр:
👉 Шилдэг холбогч – Ч.Хурцбаатар, Ц.Оюунцэцэг
👉 Шилдэг довтлогч – Д.Баясгалан, О.Цэрэнбадам
👉 Шилдэг тэгш тоглогч – Х.Хүрэлням, П.Лхагважав нар тус тус шалгарлаа.
Тэмцээнд оролцсон нийт тамирчдадаа баяр хүргэж, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.👏👏👏
Энэхүү тэмцээнийг ивээн тэтгэсэн Эрдэнэчандмань багийн Засаг дарга Ж.Баярбанзрагч танд талархал илэрхийлье.