
✅Байгууллагын 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хуулиар олгосон нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний 4.2.9 дэх заалтын хүрээнд музейн ажилтан, албан хаагчдад хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ойлгох сургалт зохион байгууллаа.
✅Сургалтыг Нийслэлийн ерөнхий боловсролын 70 дугаар сургуулийн багш Г.Баттөмөр, А.Наранчимэг нар “Хөгжлийн бэрхшээлийн тухай ерөнхий ойлголт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэтгэл зүйн онцлог” сэдвээр удирдан явууллаа.
👍Бидний урилгыг хүлээн авч, үнэтэй мэдлэг туршлагаа хуваалцсан 70 дугаар сургуулийн хамт олондоо гүн талархал илэрхийлье.