
Дархан-Уул аймгийн Засаг даргын 2026.11.24-ний өдрийн 01-А/424 дүгээр захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт 2 нэгж талбарт газар эзэмшүүлэх дуудлага худалдаа 2026.12.25-ны өдөр танхимын хэлбэрээр зохион байгуулагдана. Газрын байршил болон бусад мэдээллийг газрын биржийн цахим систем www.mle.mn -ээс харна уу.
Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг 2026.12.22, 2026.12.23, 2026.23.24-ний өдрийн 08:30 цагаас 17:30 цаг хүртэл, 2026.12.25-ны өдрийн 08:30 цагаас 09:30 цаг хүртэл Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүлээн авч, баталгаажуулна.
Дуудлага худалдаа 2026.12.25-ны өдрийн 10:00 цагаас Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хурлын зааланд явагдана.
Дуудлага худалдаанд оролцохыг хүссэн иргэн, аж ахуй нэгж, байгууллага дараах бичиг баримтыг бүрдүүлэн авчирч өгнө. Үүнд:
1.Иргэний үнэмлэхний хуулбар /Хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, захирлын иргэний үнэмлэхний хуулбарын хамт/
2.Дуудлага худалдааны Дэнчин тушаасан баримтын эх хувь /Дуудлага худалдааны анхны үнийн 10%/ Төрийн сан IBAN 180090 100190000967 тоот дансанд тушаана.
3.Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг төлсөн баримт /https://itax.mta.mn/, https://etax.mta.mn/ болон татварын байцаагчаар төлбөрийн даалгавар үүсгэж төлөх/ тушаасан баримтаа хавсаргах
4.Дуудлага худалдаанд оролцох өргөдлийг батлагдсан маягтаар бөглөх /Оролцох газрын код, талбайн хэмжээ, зориулалтыг тодорхой бичих, хуулийн этгээд бол албан бичиг/
5.Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
6.Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
Бүрдүүлсэн материалаа дугтуйнд хийж БИТҮҮМЖИЛСЭН ХАЙРЦАГанд хийх бөгөөд тус битүүмжилсэн хайрцгийг 2026.12.22-ны өглөө 08:30 цагт Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр хороолол Үндэсний эрх чөлөө 4 дүгээр гудамж 437 тоот хаягт байрлах аймгийн “Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар”-ын Газрын удирдлагын хэлтсийн мэргэжилтнүүдийн өрөөнд байршуулж, материалыг хүсэлтийг хүлээн авна.
№ | Төлөвлөлтийн нэгж талбар | Газрын зориулалт | Баг | Газрын байршил | Талбайн хэмжээ /м2/ | Дуудлага худалдааны дуудах анхны үнэ /төгрөг/ | Байршлын зураг |
1 | 5164782 | Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор | 9 | 31-р хороолол | 22,644 | 487,174,800 | |
2 | 5029816 | Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор | 9 | 30-р хороолол, Үйлдвэрчний 1-р гудамж | 48,566 | 1,107,309,600 |