
НУТГИЙН БРЭНДИЙН ЭХЛЭЛ – “ЦАГААННУУРЫН ЦЭНГЭГ УНДАРГА” БУЛГИЙН УС
Нутгийнхаа онцлог, байгаль дэлхий, газар усны нэрийг бүтээгдэхүүнээр дамжуулан сурталчлах, орон нутгийн брэндийг хөгжүүлэх зорилгоор Цагааннуур тосгоны Соёлын төвөөс санаачлан “ЦАГААННУУРЫН ЦЭНГЭГ УНДАРГА” БУЛГИЙН УС цэвэр усны брэнд бүтээгдэхүүнийг гаргаж, нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.
Энэхүү санаачилга нь зөвхөн шинэ бүтээгдэхүүн бий болгож буй хэрэг бус, харин Цагааннуур нутгийнхаа нэрийг түгээн дэлгэрүүлэх, нутгийн онцлогийг илэрхийлсэн брэнд бүтээх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн шинэ алхам юм.
Бидний зорилго бол нутаг орноороо бахархах үзлийг нэмэгдүүлж, Цагааннуурын нэрийг бүтээгдэхүүн, бүтээлч санаачилгаар дамжуулан олон нийтэд таниулах явдал билээ.
ЦАГААННУУРЫН ЦЭНГЭГ УНДАРГА” БУЛГИЙН УС
Нутгийн брэнд – Бидний бахархал!
Санаачилгыг дэмжиж, хамтран ажилласан нийт байгууллага, иргэд, хамт олондоо талархал илэрхийлье.
Нутгийн нэр – Бидний бахархал!
Нутгийн брэнд – Бидний бүтээл!
ЦАГААННУУР ТОСГОНЫ Ж.АЛДАНЫШЫН НЭРЭМЖИТ СОЁЛЫН ТӨВ
2026.11.23