
Олон улсад “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг 1991 онд иргэний нийгмийн санаачилгээр нэгдмэл зорилго, нэг уриан дор өрнөж эхлүүлсэн. Дэлхийн 180 гаруй улс орон жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд уг аянд нэгдэж ирсэн.
Tyc аяныг Монгол Улсад анх 1997 оноос “Хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний төв” ТББ нь аянд нэгждэж охид, эмэгтэйчүүдийн хүчирхийлэлтэй тэмцэх эхлэлийг тавьж, жил бүр арга хэмжээ зохион байгуулсаар ирсэн бөгөөд Жендерийн үндэсний хороо нь 2017 оноос эхлэн аливаа хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, түүнээс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд төр, төрийн бус, олон улсын байгууллагыг тус аянд нэгдэхийг уриалж, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж эхэлсэн.
Дэлхий нийтээрээ 2026 онд “ЭМЭГТЭЙЧҮҮД, ОХИДЫН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙГ ТАСЛАН ЗОГСООХЫН ТӨЛӨӨ НЭГДЬЕ" уриан дор тэмдэглэж байгаа бөгөөд Монгол Улсад “ХААНА Ч АЮУЛГҮЙ, БОДИТ БА ЦАХИМ ОРЧИНД ШУДАРГА ЁСЫГ ХАНГАЖ, ХОХИРОГЧДИЙГ ХАМГААЛЖ, ЯЛ ШИЙТГЭЛГҮЙ ҮЛДЭХ БАЙДЛЫГ ЭЦЭСЛЭЕ” агуулга дор тэмдэглэж байна.