
Жендэрт суурилсан хүчирхийлэл нь зөвхөн бие махбодын халдлагаар хязгаарлагдахгүй. Сэтгэл санааны дарамт, эдийн засгийн хяналт, бэлгийн хүчирхийлэл, ажлын байрны дарамт, цахим орчин дахь заналхийлэл, доромжлол, зөвшөөрөлгүй мэдээлэл, зураг тараах зэрэг олон хэлбэрээр илэрдэг.
Иймд хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоо чухал. Бид:
- Хүчирхийллийн аливаа хэлбэрийг үл тэвчих;
- Бусдын эрх, эрх чөлөө, хувийн орон зайг хүндэтгэх;
- Цахим орчинд хариуцлагатай, ёс зүйтэй харилцах;
- Хүчирхийлэлд өртсөн хүнийг буруутгахгүй, дэмжиж туслах;
- Хүчирхийллийн талаар мэдсэн тохиолдолд холбогдох байгууллагад мэдээлэх шаардлагатай.
Хүчирхийлэлгүй, аюулгүй орчин бол хүн бүрийн эрх, хамтын хариуцлага юм.
🧡 Хүчирхийллийг бүү нуу. Бүү үл тоомсорло. Бүү тэвч!
Хэрэв та хүчирхийлэлд өртсөн эсвэл хүчирхийллийн талаар мэдээлэл өгөх шаардлагатай бол дараах утсанд хандаарай.
📞 102 – Цагдаагийн ерөнхий газар
📞 107 – Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тусгай дугаар
📞 1800-1200 – Хүний эрхийн үндэсний комисс
📞 108 – Хүүхдийн тусламжийн утас
📞 1111 – Төрийн үйлчилгээний лавлах
🧡 ХҮЧИРХИЙЛЛИЙГ ҮЛ ТЭВЧЬЕ. ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ