
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАХ ЗОРИЛГООР ОРОН СУУЦЖУУЛАХ АЖЛЫГ ҮЕ ШАТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
Төрийн албан хаагчийн чадавхыг бэхжүүлэх зүүн бүсийн уулзалт Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо зохион байгуулагдаж байна.
Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга М.Идэрбат төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, ажиллаж амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд орон сууцжуулах ажлыг эрчимжүүлж байгааг онцоллоо.
Тодруулбал, аймгийн хэмжээнд Мөнххаан суманд 17 байр, Эрдэнэцагаан суманд 8 айлын орон сууц нэгийг барьж, ашиглалтад оруулжээ.
Мөн ирэх онд Наран, Баяндэлгэр, Түмэнцогт сумдад төрийн албан хаагчдын орон сууц барихаар төлөвлөж байгаа аж.
Энэхүү ажил нь төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байгаа юм.
Төрийн албан хаагчийн чававх бэхжүүлэх сургалтаас.