
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит “ИХ НҮҮДЭЛ” өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээн 15 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж, шилдэг шатарчдаа тодрууллаа.
Нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын 18 сургуулийн баг тус бүр 24 сурагч бүхий 432 сурагч оюун ухаан, ур чадвар, стратегийн сэтгэлгээгээ сорин өрсөлдлөө.
🥇Б.Буянхишиг захиралтай Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургууль ТЭРГҮҮН БАЙР
🥈Р.Энхбат захиралтай Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль ДЭД БАЙР
🥉Л.Баянжаргал захиралтай Нийслэлийн ерөнхий боловсролын Орхон ХаСү сургууль ГУТГААР БАЙР
Шилдэг тамирчид: Тоглосон 7 өргөөс 7 хожил байгуулж, үнэмлэхүй амжилт үзүүлсэн шилдэг тамирчдыг тусгайлан шагнаж урамшууллаа.
Тэмцээнд амжилт гаргаж, шилдгээр шалгарсан нийт сурагчдадаа халуун баяр хүргэе!
Мөн оюун ухаанаа сорин оролцсон нийт сурагчид, тэднийг бэлтгэн чиглүүлсэн багш, дасгалжуулагчид, дэмжин ажилласан эцэг эхчүүдэд талархал илэрхийлье.
Монгени сургууль ерөнхий спонсороор ажиллаж, зохион байгуулсан бөгөөд хамтран зохион байгуулсан НБГ, НШХ-ны хамт олонд талархал илэрхийлье.
Мөн тэмцээний нээлт, хаалтын үйл ажиллагаанд урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн
НБГ-ын дарга Б.Амартүвшин, НБГ-ын сургалт аргазүйн хэлтсийн дарга Б.Пүрэвжал, НБГ-ын мэргэжилтэн Б.Цогтбаатар
БГД-ийн БХ-ийн дарга Б.Наранбаатар
Нийслэлийн иргэдийн төлөөлөгч, Нийслэлийн төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа
Нийслэлийн засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын газрын дарга Б.Ууганбат нарт гүн талархал илэрхийлье.
Аливаа ажлыг хамт олны чин сэтгэлийн хүчээр амжилттай сайн зохион баөйгуулдаг сургуулийнхаа нийт хамт олонд халуун талархал илэрхийлье