
“САЙН ЭЦЭГ ЭХ” ХӨТӨЛБӨРИЙН АЙМГИЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Дорноговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Боловсролын газар хамтран 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Сайн эцэг эх” хөтөлбөрийн аймгийн сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгууллаа.
Сургалт нь хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхдийг хүмүүжлийн эерэг арга барилаар өсгөн хүмүүжүүлэх мэдлэг, ур чадварыг эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд түгээх сургагч багш нарыг бэлтгэх зорилготой.
Сургалтын хүрээнд хүүхдийн эрх, аюулгүй байдал, хүмүүжлийн эерэг арга, хандлага, хүүхдийн насны онцлог ба хөгжил, хүчирхийлэлгүй болон хүндэтгэлтэй харилцаа, гэр бүлийн гишүүдийн харилцан ойлголцол, дэмжлэг олгоход чиглэсэн.
Хүүхэд бүрийг хайр, хүндэтгэл, эерэг харилцаатай орчинд өсгөн хүмүүжүүлэхийн төлөө хамтдаа!