Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 14 дүгээр хуралдаанаас ерөнхий хяналтын сонсголын сэдэв, тов, даргалагчийг тогтоосны дагуу "Орон нутгийн хөгжлийн сангийн 2026 оны санхүүжилт"-д хяналт тавих зорилгоор төсвийн хяналтын сонсголыг зохион байгууллаа. Сонсголыг нээж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Хүрэлбаатар үг хэллээ.
Сонсголыг сумын ИТХ-ын Төлөөлөгч, Төсөв, эдийн засгийн бодлого зохицуулалтын хорооны гишүүн Г.Маналхүү даргалж, сонсголд бүртгүүлсэн 7 оролцогч, 6 ажиглагч, сумын Засаг дарга, Санхүү албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч болон дуудагдаж ирсэн албан тушаалтнууд оролцлоо. сумын Засаг дарга, Санхүү албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч нар Орон нутгийн хөгжлийн сангийн 2026 оны зарцуулалтаар танилцуулга хийлээ.
Оролцогчдоос холбогдох асуултыг асууж, хариу тайлбар авлаа.
Энэхүү төсвийн хяналтын сонсгол нь тогтоолын хэрэгжилтийг бодитойгоор үнэлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргахад чухал ач холбогдолтой юм.