.jpg)
Цахим орчинд өөр өөр арилжааны банкны нэр, логотой ч ижил загвар, төстэй агуулгатай зарууд түгээмэл тархаж байна. Постерт дурдсан жишээнүүдэд гар утас, бэлгийн хайрцагны зураг ашиглаж, “Ердөө 1–2 минут зарцуулна” хэмээн урамшуулал амласан байна.
#Дарахаасаа_өмнө_нягтал!
▪Банкны нэр, лого харагдсан ч зарын мэдээллийг тухайн банкны албан ёсны эх сурвалжаас нягтлах
▪Хандив, шагнал олгоно гэж амлаад урьдчилгаа төлбөр нэхсэн залиланд бүү өрт
▪Мөнгө шилжүүлсэн бол Цагдаагийн байгууллагад нэн дариу хандана уу.
Цахим залиланг мэдээлэх: 102 | 51-265666
Цахим залилангийн мэдээллийн сан: zalilan.113.mn
Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар
#ФишингээсСэргийлье #ЦахимЗалилан