.png)
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1989 оны арваннэгдүгээр сарын 20-нд Хүүхдийн эрхийн тухай конвенцыг баталсан түүхэн өдөр юм. Монгол Улс тус конвенцод 1990 оны нэгдүгээр сарын 26-нд нэгдэн орсон.
✅️Хүүхэд насанд хүрэгчдийн нэгэн адил аливаа асуудлыг цогцоор нь үнэлэх, болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох, олон хувилбараас оновчтой сонголт хийх, бие даан хариуцлагатай шийдвэр гаргах чадвар нь бүрэн төлөвшөөгүй байдаг. Тэдний амьдрал, хөгжил, аюулгүй байдал эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч, төр, нийгмийн оролцоо, хариуцлагаас шууд хамаардаг.
✅️Хүүхдийн эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах үүрэг хүлээсэн төр, насанд хүрсэн хүн бүр, холбогдох байгууллага, шийдвэр гаргагчид хариуцлагаа ухамсарлах, гаргаж буй шийдвэр, хийж буй үйлдэл бүр нь хүүхдийн дээд ашиг сонирхолд нийцэж байгаа эсэхийг нэн тэргүүнд анхаарах ёстой.
🌐2026 онд Дэлхийн хүүхдийн өдрийг “МИНИЙ ӨДӨР, МИНИЙ ЭРХ, МИНИЙ ИРЭЭДҮЙ” уриан дор тэмдэглэж, хүүхэд бүрийн эрхийг хүндэтгэж, дуу хоолойг нь сонсож, аюулгүй, ээлтэй орчинд өсөж хөгжих боломжийг бүрдүүлэхийг уриалж байна.
Эх сурвалж:Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс