
СХДЦГ-ын 1-р хэлтсээс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллыг бэхжүүлэх ажлын хүрээнд 10 дугаар ангийн нийт сурагчдад сургалт зохион байгууллаа.
📚 Сургалтаар дараах сэдвүүдийг хамруулсан. Үүнд:
🔹 Үе тэнгийн дээрэлхэлтийн тухай ойлголт
🔹 Бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх
🔹 Хувь хүний ёс зүй, гэр бүлийн үнэ цэн
Тус сургалт нь сурагчдад үе тэнгийн дээрэлхэлт, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголт олгох, бусдыг хүндэтгэх, зөв харилцаа, эерэг хандлага, хариуцлагатай үйлдлийг төлөвшүүлэхэд чиглэсэн үр өгөөжтэй үйл ажиллагаа боллоо.
💙 Хүүхэд хамгаалал — Хүн бүрийн оролцоо, хамтын хариуцлага!