
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн дүнд зохион байгуулагдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 12 дугаар хуралдааныг 2026 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд хийв. Хуралдаан өглөө 10 цаг 04 миниутад эхлэв.
Хуралдаанд ирвэл зохих 21 төлөөлөгчөөс 12 төлөөлөгч хүрэлцэн ирж, хуралдааны ирц 57.14 хувьтай байгаа учир ирцийг хангалттай гэж үзэв. Сумын 2026 оны төсөвт тодотгол хийж батлах тухай тогтоолын төслийг хуралд оролцсон төлөөлөгчид 100 хувийн саналаар дэмжин батлав.