Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төгрөг сумын эрүүл мэндийн төвийн дарга, мэс заслын эмч Р.Эрдэнэбаатар Монгол Улсын “Хүний гавьяат эмч” цол хүртлээ.
Р. Эрдэнэбаатар эмч төрөлх нутаг Төгрөг сумдаа тасралтгүй 35 жил үр бүтээлтэй ажиллаж, хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах, эмчлэх, эрүүл энхийн манаанд хүчин зүтгэж ирсэн эрхэм билээ.
Олон жилийн хөдөлмөр, хичээл зүтгэлээ төрдөө үнэлүүлсэн эрхэм эмч Р.Эрдэнэбаатартаа халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.