Аймгийн Засаг даргын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Говь-Алтай 80+” эрүүл мэндийн хөтөлбөрийн хүрээнд 60 багийн эмч, сум, өрх, тосгоны эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн 82 ажилтныг хамруулсан сургалт зохион байгуулж байна.
Сургалтаар эх, хүүхдийн эрүүл мэнд, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт, яаралтай тусламж, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр мэдлэг, ур чадварыг дээшлүүлж байна.
Мэргэшсэн, чадварлаг эмч, ажилтан -Эрүүл иргэн, эрүүл Алтай.
Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар
Говь-Алтай Эрүүл мэндийн газар