
Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулагдсаны 65 жилийн ойг тохиолдуулан “ADVANCES AND INNOVATIONS IN VETERINARY SCIENCE” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Тус хуралд Монгол Улсын мал эмнэлгийн шинжлэх ухаан, оношлогоо, вакцин, эмийн технологийн чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага, их сургууль, лабораторийн эрдэмтэн, судлаач, малын эмч, мэргэжилтнүүд болон АНУ, Австрали, Япон, БНХАУ, БНСУ, БНЧУ-ын эрдэмтэн, профессорууд оролцоно.
Та бүхнийг мал эмнэлгийн шинжлэх ухааны орчин үеийн судалгааны үр дүн, шинжлэх ухаан, технологийн дэвшил, инновацын сүүлийн үеийн ололт амжилт болон олон улсын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны үр дүнтэй танилцахыг урьж байна.
Хаана: Хөдөө Аж Ахуйн Их Сургууль (ХААИС), Хичээлийн II байр, 4 давхар, Их танхим, Улаанбаатар хот