
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн эрхийн хорооноос 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хүүхдийн эрхийн тухай конвенцыг баталж, манай улс 1990 онд уг конвенцод нэгдэн орсон. НҮБ-ын Хүүхдийн сангаас 2017 оноос эхлэн 11 дүгээр сарын 20-ны өдрийг “Дэлхийн хүүхдийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх уриалгыг гаргаж, дэлхийн 190 гаруй орон нэгдэж, улс орны Засгийн газрууд хүүхэд бүрийн дуу хоолойг сонсож,
эрхийг нь хүндэтгэх, хүүхдийн сайн сайхны төлөө бодит үйл ажиллагаа хэрэгжүүлэхийг зорьж ирсэн.
Тус өдөр Хүүхдийн төлөө “За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөнийг, олон нийтэд таниулах, хүүхдийн сайн сайхан байдлыг дэмжсэн санаачилгыг бодит ажил болгох байгууллагын ажиллагсдын гэр бүлд чиглэсэн арга хэмжээнд нэгдэж байна.