
✅Кино урлагийн зөвлөл, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2026 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 22/100 дугаар хамтарсан тогтоолоор “Кино насны ангилал тогтоох шалгуур, түгээхэд баримтлах журам” батлагдлаа.
✅Тус журам нь киноны агуулга, сэдэв, дүрслэлд үндэслэн насны ангилал тогтоох, уг ангилалд нийцүүлэн киног олон нийтэд түгээхэд баримтлах нэгдсэн зохицуулалтыг тодорхойлж байгаагаараа онцлог юм. Монгол Улсын нутаг дэвсгэрт кино бүтээх, түгээх үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, хуулийн этгээд, киноны эрх эзэмшигч, кино зуучлагч болон бусад холбогдох этгээдэд хамаарна. Түүнчлэн Монгол болон гадаадын киног телевиз, кино театр, цахим платформ зэрэг бүх төрлийн сувгаар түгээхэд дагаж мөрдөнө.
🔖Иймд кино бүтээх, түгээх үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, байгууллага, аж ахуйн нэгжүүд батлагдсан журамтай танилцаж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг анхааруулж байна.
Киноны насны ангиллыг зөв тогтоож, мөрдөх нь хүүхэд, өсвөр үеийнхнийг нас, сэтгэхүйн онцлогт нь тохироогүй агуулгаас хамгаалах, эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдийнхээ үзэх киног зөв сонгоход дэмжлэг үзүүлэх чухал ач холбогдолтой юм.