
Увс аймгийн Биеийн тамир, спортын газрын Эрсдэлийн хяналтын хорооноос “ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙЕ” аяны хүрээнд албан хаагчдад “Спортын орчин дахь хүүхэд хамгаалал”, “Гэр бүлийн орчин дахь хүүхэд хамгаалал” сэдвээр мэдээлэл хүргэлээ.
Мэдээллийн хүрээнд Соёл, спортын үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, эрхийг хамгаалах журмын онцлох заалтуудыг танилцуулж, хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, хүүхдийг аливаа эрсдэл, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхдэд ээлтэй, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд хүн бүрийн оролцоо, хариуцлага чухал болохыг онцоллоо.
👧🏻 Хүүхэд бүр хамгаалагдах эрхтэй.
Хүүхдийн төлөө хүн бүрийн оролцоо чухал!
#ХүүхдийнТөлөө
#ЗаБолЗаавалХийе
#ХүүхэдХамгаалал
#ХүүхдэдЭэлтэйОрчин
#УвсБТСГ