
Иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл та бүхнийг “Цахимаар өөрөө мэдүүлэгч иргэн, аж ахуйн нэгжээс авах сэтгэл ханамжийн судалгаа”-нд идэвхтэй оролцохыг урьж байна.
Энэхүү судалгаагаар цахимаар өөрөө мэдүүлэх үйл ажиллагааны давуу тал, тулгарч буй хүндрэл бэрхшээлийг тодорхойлж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах саналыг тусган хэрэгжүүлэхийг зорьж байна.
Цахимаар өөрөө мэдүүлж буй иргэн, аж ахуйн нэгж та бүхэн доорх холбоосоор орж судалгааг бөглөнө үү.
🔗 Судалгаа бөглөх холбоос: Цахимаар өөрөө мэдүүлэх үйл ажиллагааны сэтгэл ханамжийн судалгаа
Таны санал, зөвлөмж бидний цаашдын үйл ажиллагааг улам боловсронгуй болгоход үнэтэй хувь нэмэр оруулах болно.
Хамтран ажилласан Танд баярлалаа.