
Төрөөс хэлний талаар баримталж буй бодлогын хэрэгжилт, эх хэлний боловсролын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг хэлэлцэх зорилгоор 2026 оны 11 дүгээр сарын 16, 17-ны өдөр 6 салбар хуралдаанаар зохион байгуулагдаж байна.
➢ Салбар 1: Сургалтын хөтөлбөр, сурах бичиг
➢ Салбар 2: Монгол хэл, уран зохиолын багш бэлтгэх болон багшийн хөгжил
➢ Салбар 3: Монгол хэл, үндэсний бичиг, уран зохиолын сургалтад ашиглах технологи ба контент
➢ Салбар 4: Хэл шинжлэл, утга зохиолын судалгааны үр дүнг сургалтад ашиглах нь
➢ Салбар 5: Хүүхдийн уран зохиол, ном унших дадал, орчин, нөлөө
➢ Салбар 6: Эх хэлний боловсрол, уншиж ойлгох чадвар
Зөвлөгөөнд Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв, Үндэсний төв номын сан, зохиолч судлаачид, Хэл зохиолын үндэсний хүрээлэн, Аймаг нийслэлийн боловсролын газар хэлтсүүд, Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах ажилтан багш нар, Мэргэжлийн боловсролын байгууллага, Насан туршийн суралцахуйн төв, Ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, бичиг, уран зохиолын багш, бага ангийн багш, сургуулийн захирал, сургалтын менежер, цэцэрлэгийн багш, удирдах ажилтан, бусад холбогдох байгууллагын зочид зэрэг 850 гаруй төлөөлөгчид оролцож байна
Салбар 1: СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР, СУРАХ БИЧИГ
➢ Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын монгол хэл, уран зохиол, үндэсний бичгийн хөтөлбөрийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх арга замыг хэлэлцэх зорилготой.
Салбар хуралдаанаар
• СӨБ-ын хэл яриа, бага боловсролын монгол хэлний шинэчилсэн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд агуулга, арга зүй, орчин, хэрэглэгдэхүүн, үнэлгээтэй холбоотой тулгарч буй асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх арга замыг хэлэлцэх
• Суурь, бүрэн дунд боловсролын монгол хэл, үндэсний бичиг, уран зохиолын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудалд үндэслэн сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүй, орчин, хэрэглэгдэхүүн, үнэлгээг сайжруулах, хэрэгжилтийг дэмжих санал зөвлөмж боловсруулах 145 оорлцогч хамтран хэлэлцэж байна