
“Цагаан-Эрэг тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын засаглал, эрсдэлийн удирдлага, хяналтын үйл явц нь “САЙЖРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ” түвшинд байна. Худалдан авах ажиллагаа, цалин хөлсний хяналт хангалтгүй бөгөөд өндөр түвшний 3 илрүүлэлт нь удирдлагын бүрэн эрхийн хэрэгжилт, урьдчилсан хяналтын сул байдлаас үүдэлтэй тул эдгээрийг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай. Илрүүлэлтүүд нь тухайн байгууллагын үйл ажиллагааны түвшинд мэдэгдэхүйц нөлөөтэй боловч сумын төсвийн хэмжээнд хяналтын арга хэмжээгээр залруулах боломжтой. Цалин, нэмэгдэл тогтоох шийдвэрт давтан илэрсэн дутагдал (Илрүүлэлт 3.2, 3.4, 3.7) нь урьдчилсан хяналтын сул байдал тогтмол шинжтэй байгааг харуулж байна.