
МОНГОЛ БАХАРХАЛ – СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САРЫН АЯНЫ ХҮРЭЭНД
🎶 “Морин хуур – Молор эрдэнэ” сургалт зохион байгуулагдлаа.
Монгол бахархал-Соёлын бүтээлч сар аяны хүрээнд Соёлын төвийн дэргэдэх дугуйлангийн сурагчид болон Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан “Морин хуур – Молор эрдэнэ” сургалт зохион байгууллаа.
Тус сургалтаар монгол түмний эрхэм дээд өв соёл, үндэсний хөгжмийн зэмсэг болсон морин хуурын үүсэл хөгжил, түүхэн уламжлал, үнэ цэнэ, онцлогийн талаар мэдлэг ойлголт өгч, хүүхэд багачуудын үндэсний өв соёлоо танин мэдэх, хайрлан хамгаалах, өвлөн уламжлах хүсэл эрмэлзлэлийг нэмэгдүүлэхийг зорилоо.
Морин хуурын аялгуу үеийн үед эгшиглэж, Монгол өв соёл мөнхөд дэлгэрэх болтугай!