
Сумын ИТХ-ын ээлжит бус 11 дүгээр хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 78.6 хувийн ирцтэйгээр хуралдаж, сумын 2026 оны төсвийн тодотгол хэлэлцэн батлав.
Энэ үеэр сумын Санхүүгийн албанаас Төсвийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, татварын орлогын төлөвлөгөөг нэр төрлөөр нь жигд ханган биелүүлэх, батлагдсан төсвийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулахад анхааран ажиллаж байгааг дурдав.