
😷 “АМНЫ ХААЛТ ЗҮҮЖ ХЭВШИХ САР” ЗАХИРАМЖИЙН ХЭРЭГЖИЛТ
Аймгийн Засаг даргын захирамжаар 2026 оны 11 дүгээр сарын 02-оос 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл зохион байгуулагдаж буй “Амны хаалт зүүж хэвших сар” захирамжийн хүрээнд аймгийн цэцэрлэгийн эрхлэгч, эмч нартай уулзаж захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, зөвлөмж хүргэлээ.
😷 Амны хаалтаа тогтмол зүүх нь амьсгалын замын өвчлөлөөс 75 хувь сэргийлнэ.
💙 Эрүүл мэндээ хамгаалъя – Амны хаалтаа зүүцгээе!