
Монгол хүний үндэсний бахархал, эв нэгдлийг бэхжүүлэх, түүх, соёл, иргэншлийн үнэт өвийг хадгалан хамгаалах, хойч үедээ өвлүүлэн уламжлах, түүхэн үйл явдал, бахархалт хүмүүсийн бүтээл туурвилыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор 2026 оны арваннэгдүгээр сарыг “Монгол бахархал – Бүтээлч сар” болгон зарласан.
✅Аяны хүрээнд номын сангийн салбарын албан хаагчдын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор ЗГХА-Соёл Урлагийн Газар, Монгол Улсын Үндэсний Номын сантай хамтран 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр сургалт зохион байгуулна.
✅Сургалтаар номын сангийн салбарын бодлого, удирдлага, зохион байгуулалтын шинэчлэлийг эрчимжүүлэх, орчин үеийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн үйлчилгээний тогтолцоог төлөвшүүлэхэд чиглэх бөгөөд дараах найман үндсэн сэдвийн хүрээнд мэдлэг, мэдээлэл, туршлага солилцоно.
Үүнд:
🔸Номын сангийн чиг үүргийн шинжилгээ, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр
🔸Монгол Улсын Үндэсний номын сангийн шинэчлэл, хөгжлийн бодлого
🔸Номын сангийн барилга сан хөмрөг, уншлагын танхимын зохион байгуулалтын шинэчлэл
🔸Номын санд хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөр, туршлага
🔸Номын сангийн цахимжуулалтын сургалт
🔸Тусгай үзэсгэлэн зохион байгуулах арга зүй
🔸Нэг хувь татварын хөнгөлөлт ашиглах боломж сайн туршлага
🔸Боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж буй туршлага