
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЧААЛАЛ НЭМЭГДЭХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА
2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 15:00 цагаас Улаанбаатар хотод цас орно. Мөн өнөөдөр зарим томоохон худалдааны төвүүдэд “Black Friday” хямдралын үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна.
Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас замын хөдөлгөөний өдрийн дундаж хурд хэвийн үеийнхээс 20–40 хувиар буурдаг болно.
Иймд иргэд, жолооч та бүхэн зорчих цагаа урьдчилан төлөвлөж, хөдөлгөөний ачааллыг харгалзан маршрутаа зөв сонгож, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөж байна.