
Одоогоор нийслэлд томуугийн өвчлөл алаг цоог түвшинд байгаа бөгөөд А хүрээний вирус болон рино, ретровирус давамгайлж байна. Жил бүрийн 45–47 дахь долоо хоног буюу яг энэ үед вирусийн идэвхжил оргил үедээ хүрдэг.
Иймд иргэд, байгууллагуудыг дараах зөвлөмжийг хэрэгжүүлж, аянд нэгдэхийг уриалж байна:
😷 Амны хаалт зүүх: Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ заавал амны хаалт зүүж, өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалах
🏢 Орчин бүрдүүлэх: Хүмүүс олноор цугладаг боловсрол, үйлчилгээний байгууллагууд гар ариутгах нөхцөлийг бүрдүүлж, маск зүүхийг уриалах
❄️ Хүүхдээ хамгаалах: Хүйтний эрч чангарч, томуугийн улирал эхэлж буй тул бага насны хүүхдийг гадуур дагуулж явахгүй байх
ТОМУУГИЙН ЭСРЭГ ХАМТДАА 🤝