
2026.11.11 өдөр Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар нь эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэхэд манлайлан ажиллаж, сайн туршлагаа түгээн дэлгэрүүлж байна.
Тус газар нь байгууллагынхаа “Эрсдэлийн удирдлагын журам” боловсруулан баталж, эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, удирдах, хянах, тайлагнах нэгдсэн тогтолцоог бүрдүүлжээ
Энэхүү ажлын хүрээнд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, агентлагийн удирдлагуудтай уулзаж, эрсдэлийн засаглал, эрсдэлийн соёлыг төрийн байгууллагуудад төлөвшүүлэх, сайн туршлагаа харилцан солилцох, сургалт, мэдээлэл түгээх, эрсдэлийн удирдлагын тогтолцоог тасралтгүй сайжруулах чиглэлээр санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.