ХҮҮХЭД БҮРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ — БИДНИЙ ХАМТЫН ХАРИУЦЛАГА
-ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАМТДАА ХАНГАЯ!
Хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх нь эцэг эх, асран хамгаалагч, жолооч, сургууль болон нийт иргэдийн хамтын үүрэг юм.
Иймд нийт жолооч, эцэг эх, асран хамгаалагч, замын хөдөлгөөнд оролцогч Та бүхнийг дараах зөвлөмжийг мөрдөж, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлэхэд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Жолооч нарт: Сургууль, цэцэрлэгийн орчимд хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой зорчих, явган хүний гарц дээр хүүхдэд зам тавьж өгөх.
Эцэг эх, асран хамгаалагчдад: Бага насны хүүхдийг замын хөдөлгөөнд хараа хяналтгүй оролцуулахгүй байх, зам хөндлөн гарах зөв дадлыг хэвшүүлэх, насанд хүрээгүй хүүхдийг тээврийн хэрэгсэл жолоодохоос сэргийлэх.
Хүүхдүүдэд: Явган хүний гарц, гэрлэн дохиог зөв ашиглах, зам хөндлөн гарахын өмнө хоёр тийш сайтар харах, замын хөдөлгөөний дүрмийг мөрдөх дадалтай болох.
Нийт иргэдэд: Хүүхдийн аюулгүй байдлыг эрхэмлэж, эрсдэлтэй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэн, бие биедээ хариуцлагатай хандах.
Хүүхэд бүр аюулгүй зорчих эрхтэй. Хүүхдийн аюулгүй байдал зөвхөн хүүхдийн болгоомжлолоос бус, бидний хариуцлага, зөв үйлдлээс эхэлнэ.