
Айраг сумын Засаг даргын 2026 оны А/181 дүгээр захирамжийг үндэслэн дараахь байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг 2026 оны 11-р сарын 27-ны өдөр цахимаар зохион байгуулна.
Дуудлага худалдааны дугаар | Төлөвлөлтийн нэгж талбарын дугаар | Байршил | Зориулалт | Газрын хэмжээ /м.кв/ | Анхны үнэ төг |
2026-01325 | 5098102 | Төмөр замын баруун талд | 2127: Терминал (ачиж, буулгах талбай) | 17454 | 10,468,200 |
Цахим дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг цахим дуудлага худалдаа явагдахаас ажлын 5 хоногийн өмнөөс хүлээн авч эхлэн дуудлага худалдаа явагдах өдрийн өмнөх өдрийн 15 цаг 00 минутад зогсоож, бүртгэлийг хаана
Цахим дуудлага худалдаанд оролцохыг хүссэн этгээд дуудлага худалдааны зард заасан хугацаанд дараах материалыг бүрдүүлж, www.mle.mn цахим хуудсанд хандан хүсэлтээ гаргана. Үүнд:
1. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
2. Дэнчин төлсөн баримт /“До. Газрын дуудлага худалдааны орлого” -Төрийн сан банк 100060000967 тоот дансанд тушаана/
3. Дуудлага худалдаанд иргэн, аж ахуйн нэгжийг төлөөлж оролцох тохиолдолд нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
4. Улсын тэмдэгтийн хураамж-12500 төгрөг /itax.mta.mn- ээр төлбөрийн даалгавар үүсгэн төлнө/
Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.mle.mn сайт, доорх холбоос болон 77887988 утсаар лавлана уу.
https://www.mle.mn/auction/detail/67370