
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Үндэсний хөгжлийн хүрээлэн” УТҮГ-ын удирдлагуудтай уулзаж, тус хүрээлэнгийн 2026 оны гуравдугаар улирлын гүйцэтгэлийн төлөвлөгөөний явц болон судалгааны ажлын үр дүнтэй танилцлаа.
Тус хүрээлэн нь энэ онд хийхээр төлөвлөсөн нийт 57 судалгаанаас 35-ыг нь гүйцэтгэж, төлөвлөгөөний биелэлт 61.4 хувьтай байгаа бөгөөд уулзалтын үеэр “Мал аж ахуйн бодлогын хэрэгжилт, үр нөлөөний үнэлгээ (2010–2025)” болон “Малын гаралтай түүхий эдийн уур амьсгалын эрсдэлийн эмзэг байдлын индекс” зэрэг онцлох судалгааны үр дүнгүүдийг танилцуулав.