
✅Хууль зүй, дотоод хэргийн яамнаас баталсан эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар “Бүсийн оношилгоо, эмчилгээний төв"-тэй хамтран ажиллах гэрээний хүрээнд алба хаагчдыг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрууллаа.
✅Энэ үеэр алба хаагчдыг биеийн ерөнхий үзлэг, цусан дахь сахар, холестерин, элэгний В, С вирус, хеликобактер, шээс болон цусны ерөнхий шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг зэрэг нийт 25 төрлийн шинжилгээнд хамруулснаас гадна нарийн мэргэжлийн эмч нар зөвлөгөө өглөө.