
12-13-нд шилжих шөнө, 13-ны өдөр ихэнх нутгаар, 14, 15-нд нутгийн хойд, төв, зүүн хэсгээр, 16-нд Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, зам даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдах тул малчид малаа ойр бэлчээх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, тээвэрчид хол ойр зорчихдоо техникийн бүрэн байдлыг хангахыг ОНЦГОЙЛОН анхааруулж байна.