
ХҮҮХДИЙНХЭЭ ЦҮНХЭНД АМНЫ ХААЛТ, ГАР АРИУТГАГЧ ТОГТМОЛ БАЙЛГААРАЙ!
Томуу, томуу төст өвчний халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхдийнхээ цүнхэнд амны хаалт, гар ариутгагч, нэг удаагийн салфетка тогтмол байлгаж хэвшээрэй.
Мөн хүүхдэдээ амны хаалтыг зөв хэрэглэх, гараа тогтмол угаах, шаардлагатай үед гар ариутгагч хэрэглэх талаар зааж зөвлөөрэй.
Хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалах зөв дадлыг хамтдаа хэвшүүлье!
#ТомуугийнЭсрэгХамтдаа
#ЗөвДадал