Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хурал 11-р сарын 11-ний өдөр болж, дараах асуудлыг хэлэлцлээ.
* 2026 оны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын явц, төлөвлөгөөний биелэлт, анхаарах ажлууд
* Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зардлын гүйцэтгэл, хуваарьт өөрчлөлт оруулах санал
* Хүдэр сум дахь Хилийн 0236 дугаар салбарын даргын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хэрэгжүүлсэн ажлын тайлан, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл
Хуралд ирвэл зохих 13 албан хаагчаас 9 ирж, 69 хувийн ирцтэй хуралдсан.
Хурлаар дээрх асуудлуудыг хэлэлцэн дараах байдлаар шийдвэрлэн зөвлөлийн хурлын тогтоолоор баталлаа. Үүнд:
1.Зөвлөлийн гишүүд хариуцсан чиглэлээрээ төлөвлөгөөнд тусгагдсан ажлын гүйцэтгэл, үр дүнд анхаарч ажлаа эрчимжүүлэх
*Мал хулгайлах гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төв зам дагуу өвөлжиж буй малчдад мал дайрагдах зам тээврийн ослоос сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийх, анхааруулга бүхий самбар, замын тэмдэг, тэмдэглэгээг нэмэгдүүлэх, шаардлагатай зардлыг гаргах
2.Төлөвлөгөөнд тусгагдаагүй ч энэ онд хийх шаардлагатай ажлуудын зардалд ЕБС, ЭХАС, Хилийн салбарт нийт 2070,0 мянган төгрөгийг олгох
3.Сумын ГХУСАЗСЗ-өөс байгуулагдах ажлын хэсгийн болон Цагдаа, байгаль орчны байцаагч нарын урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлын шатахууны зардалд 2500,0 мянган төгрөг олгох өөрчлөлтүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардлын хуваарьт оруулав.