
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 14 дүгээр хуралдаан 71.4 хувийн ирцтэйгээр хуралдаж, сумын нийгэм, эдийн засаг, төсөв санхүү, мал аж ахуй болон өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой дараах 6 асуудлыг хэлэлцлээ. Үүнд:
1️⃣ Мал, амьтны шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлэх;
2️⃣ Сумын үндэсний баяр наадмын 102 жилийн ойн арга хэмжээний төсөв, хандивын орлого, зарцуулалтын тайланг сонсох;
3️⃣ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Соёлын төвийн эд хөрөнгийг акталж, данснаас хасах асуудлыг хэлэлцэх;
4️⃣ Сумын тодотгосон төсвийг батлах;
5️⃣ Багийн Засаг дарга нарын 2026 оны ажлын тайланг сонсох;
6️⃣ Сумын өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө, түүний хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсох
Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын хүрээнд холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргаж, хэрэгжилтийг ханган ажиллахыг эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудад үүрэг болголоо.