
2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ЗДТГ-ын Иргэний танхимд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд төсвийн ил тод, нээлттэй байдлыг хангах, төсвийн хөрөнгийн зарцуулалтад олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, хуваарилалт, зарцуулалт, хэрэгжилт” сэдэвт төсвийн хяналтын нийтийн сонсголыг зохион байгууллаа. Төсвийн хяналтын сонсголд ИТХ-ын дарга Б.Мөнхтөр, сумын Засаг дарга Н.Төмөрхуяг, албан байгууллагуудын дарга эрхлэгч нар, үнэлгээний хорооны гишүүд, тендерт оролцсон аж ахуйн нэгж болон ард иргэдийн төлөөлөл нийт 30 хүн оролцлоо.