
🔷ЯАМДЫН ДЭРГЭДЭХ БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМНЫ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ДЭД ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СОНСГОЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
⏳2026.11.11
🔷Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлийн 2026 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, цаашид анхаарах асуудлыг хэлэлцэж, төлөвлөгөөнд тусгагдсан зарим арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатайг онцолсон.
🔷Энэ хүрээнд 2026 оны 11 дүгээр сарын 11-ээс 2026 оны 11 дүгээр сарын 25-ны хооронд Батлан хамгаалах, Боловсрол, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн, Гадаад харилцаа, Эрүүл мэнд, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамдын дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн үйл ажиллагааны хэрэгжилтийг сонсох, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцэх сонсголыг зохион байгуулахаар төлөвлөсөн.
🔷Эхний сонсголыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд зохион байгуулсан бөгөөд уулзалтад тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Батбаяр, Дэд зөвлөлийн гишүүн Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Н.Цогтбаяр, Хүрээлэн буй орчны бодлого, үнэлгээний газрын дарга Г.Энхмөнх, Нарийн бичгийн дарга:Салбар дундын зохицуулалт, түншлэл, хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн Х.Зоригт оролцлоо.
🔷Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Т.Энхбаяр 2026 оны төлөвлөгөөний хагас жилийн хэрэгжилтийн талаар танилцуулж, үүнтэй холбогдуулан тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Батбаяр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн 2026 оны төлөвлөгөөний хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон анхаарах асуудлын талаар мэдээлэл өглөө.
🔷Мөн Үндэсний зөвлөлийн гишүүд болох Монголын харааны бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын холбоо ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Г.Болормаа, “Итгэлийн оч гал дөл” холбоо НҮТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Г.Оргилмаа, “Эрхэм нандин сувд” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Энхчимэг нарын хүргүүлсэн асуултын хүрээнд холбогдох санал, зөвлөмжийг өгч ажиллалаа.


