
Өнөөдөр (2026.11.05) Засгийн газраас Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлогын төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт Сангийн дэд сайд Б.Хулан оролцож, багцын хөрөнгө оруулалтаар дамжуулан төрийн өмчит ХХК-уудын хувьцааг дотоодын болон олон улсын хөрөнгийн биржээр хэсэгчлэн арилжаалах асуудлаар танилцуулга хийж, санал солилцлоо.
Засгийн газраас төрийн өмчит компаниудын засаглал, үйл ажиллагааг сайжруулж, үнэ цэнийг нэмэгдүүлэх шинэчлэлийг үндэсний хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан хэрэгжүүлэхээр холбогдох арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж байна.