
Монгол хүний үндэсний бахархал, эв нэгдлийг бэхжүүлэх, түүх, соёл, иргэншлийн үнэт өвийг хадгалан хамгаалах, хойч үедээ өвлүүлэн уламжлах, түүхэн үйл явдал, бахархалт хүмүүсийн бүтээл туурвилыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор 2026 оны арваннэгдүгээр сарыг “Монгол бахархал – Бүтээлч сар” болгон зарласан.
✅Тус аяны хүрээнд соёлын салбарын албан хаагчдын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл Урлагийн Газар, Монголын Үндэсний музейтэй хамтран 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр цахим сургалт зохион байгуулна.
✅Сургалтаар музейн чиг үүргийн шинжилгээ, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, тусгай үзэсгэлэн зохион байгуулах арга зүй, соёл урлагийн байгууллагын үйлчилгээний хүртээмж, соёлын өвийг хамгаалах сайн туршлага, VR технологийг үйлчилгээнд нэвтрүүлэх туршлага, соёлын биет бус өвийн бүртгэл, мэдээллийн дэд системийн ашиглалт, баримтат өвийг бүртгэх, таньж тогтоох арга зүй зэрэг найман сэдвийн хүрээнд мэргэжлийн байгууллагын удирдлага, холбогдох ажилтан албан хаагчид мэдлэг туршлагаа хуваалцана.
#МонголБахархал #БүтээлчСар #ӨвСоёл #ҮндэснийДархлаа #ТүүхээХүндэлье #ТусгаарТогтнол