
ГЕГ: 2026 ОНЫ ЭХНИЙ 10 САРД ГАДААД ХУДАЛДААНЫ НИЙТ БАРАА ЭРГЭЛТ 28.8 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ
🔹Монгол Улс 2026 оны эхний 10 сарын байдлаар дэлхийн улс орнуудтай 28,826.7 сая ам.долларын гадаад худалдаа хийжээ.
🔹Үүнээс 17,856.8 сая ам.долларын бараа, түүхий эдийг экспортолж, 10,969.9 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүнийг импортолсон байна. Улмаар экспортын дүн импортын дүнгээс 6886.8 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарчээ.
🔹Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад:
-Экспорт 46 хувиар өсөж, 17.8 тэрбум ам.долларт;
-Импорт 17.1 хувиар өсөж, 10.9 тэрбум ам.долларт;
-Гадаад худалдааны нийт бараа эргэлт 33.5 хувиар өсөж, 28.8 тэрбум ам.долларт хүрсэн байна.