
✅Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны хүний нөөцийн удирдлагыг боловсронгуй болгох, хүний нөөцийн их өгөгдлийг бий болгох, мэдээллийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “ETAZ 2.0” системийн нээлтийн үйл ажиллагаа 2026 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл Урлагийн газрын албан хаагчид оролцлоо.
✅Арга хэмжээний үеэр шинэчилсэн системийн байгууллагын бүтэц, албан тушаалын тодорхойлолт, хүний нөөцийн удирдлага, сонгон шалгаруулалт, хяналт, үнэлгээ, статистик тайлан болон албан хаагчийн портал зэрэг модулийн үйл ажиллагаа, харилцан уялдааны талаар танилцууллаа.
✅“ETAZ 2.0” систем нь төрийн байгууллагын хүний нөөцийн бүртгэл, мэдээллийг цахимжуулахаас гадна албан тушаалын хуваарилалт, мэргэшил, мерит зарчмын хэрэгжилтийг хангах, хүний нөөцийн бодлого, төлөвлөлтийг мэдээлэлд суурилан боловсруулахад чухал ач холбогдолтой юм.